Шүлэг

Бvлэг: Хайр дурлал
Найман мөртүүд 11 Оруулсан 2007/11/9
Тодорхойлолт :  Найман мөртүүд

Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна

ххх ххх ххх

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

ххх ххх ххх

Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг их гунигтай ширтэх тэр л харц чиний харц

ххх ххх ххх

Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн

ххх ххх ххх

Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Хаврын анхны бороо өнгөрсөн шөнө хачин сайхнаар орлоо
Yнэлгээ: 7.80 (15 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 42
Бvлэг: Хайр дурлал
Bi chamaig hairladag Оруулсан 2008/2/3
Тодорхойлолт :  Busdiin nvdnees bulaaj hairladag
Burhnaas hvrtel nuuj hairladag
Erhelj tunij sanaj hairladag
Ergeed uulzahiig muruuduj hairladag
Yнэлгээ: 7.19 (16 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 27
Бvлэг: Хайр дурлал
durlalt hosuudad Оруулсан 2007/9/4
Тодорхойлолт :  Setgeld mine dulaahan hair baidag
Semerchihvii gej uruul busdaas aidag
Setgeld mine zuulun gunig baidag
Sederchihvii gej uuriin gantsaardalaas aidagaa
Yнэлгээ: 6.50 (20 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 9
Бvлэг: Хайр дурлал
Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл 11 Оруулсан 2007/11/15
Тодорхойлолт :  Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл

Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл
Хаврын салхи авч нисээд түүнд минь хэлчихэж мэднэ
Найдаж хүлээгээд хэрэггүй гэх шиг намуухан үлээгээд
Надад салхи хайрын шүлэг шивнэхгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй гуниглачихвал
Дугариг саран олж хараад надад хэлчихэж мэднэ
Санаж хүлээгээд хэрэггүй гэх шиг уйтгартай ширтээд
Саран чамд хайрын тухай ярихгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Yнэлгээ: 8.00 (8 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 6
Бvлэг: Хайр дурлал
Чи минь намайг гомдоогоод байвал Оруулсан 2008/3/1
Тодорхойлолт :  Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан євстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгvй хvvхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигvvртэн амьтны сvнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Євс ногооны амраг нь болоод
Єлгийтэй хvvхэд шиг євсний ээж нь болчихно шvv
Чамд єгєєгvй тэр их хайраар
Єєр нэгнийг ивээх л байх шvv
Yнэлгээ: 8.86 (7 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 19
Бvлэг: Хайр дурлал
"You are the music in me" Оруулсан 2007/8/19
Тодорхойлолт : 
You know the words
Once Upon A Time
Make you listen?
There is a reason
When you dream there's a chance you'll find
A little laughter
Or happy ever after
Harmony to the melody
It's echoing inside my head
A single voice
Above the noise
And like a common thread
When I hear my favorite song
I know that we belong
You are the music in me...
Yнэлгээ: 9.00 (4 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 37
Бvлэг: Хайр дурлал
Үүрд хайрлана Оруулсан 2008/5/24
Тодорхойлолт :  Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
Үүрд хайрлана :53:
Yнэлгээ: 6.83 (12 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 22
Бvлэг: Хайр дурлал
Үргэлж хамт байхыг хүснэ би Оруулсан 2008/5/15
Тодорхойлолт :  Хос хунгийн дуурь шиг
Хос тогоруу шиг
Холоос хол нисэн одсон ч
Үргэлж хамт байхийг хүснэ би
Yнэлгээ: 6.33 (6 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 11
Бvлэг: Хайр дурлал
Үнэн үү? Оруулсан 2008/6/28
Тодорхойлолт :  Өөрөө ч мэдэлгүй боддог нь үнэн үү
Өөр хэнийг ч биш ганц тэр ггэдэг гэсэн үнэн үү
Алсханаас ч болов харах гэдэг үнэн үү
Амьдаралаа холбон төсөөлдөг гэсэн үнэн үү

Нойрондоо ч зүүдэлдэг гэсэн үнэн үү
Нэг л мэдэхэд боддог гэсэн үнэн үү
Таарах гээд хүлээдэг гэсэн үнэн үү
Тавилан заяа минь гээд хайралдаг гэсэн үнэн үү
Yнэлгээ: 9.00 (10 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 25


(martdaa) Оруулсан 2008/3/10
Тодорхойлолт :  Martdaa zaluu min namaig mart
Manant udur shig duriig min ch mart
Hichneen durlaad hair bologui
Enehen durlaliig min bur mart
Azgui durlaliin bool yavsan
Archaagui teneg zang min mart
Amidraliin hurdnees archij mart
Ariun nulimasaaraa ugaaj mart da
Tend nadaas huvi iluu negen
Gantshan chinii l hairaar dutaj yavaa
Ergej harsnii hereggui ee yanag min
Ene orchlond namaig baigaagui geel itge
Mart da hairt min mart namaig bgaagui gedegt itge!
Yнэлгээ: 6.60 (10 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 197
Бvлэг: Уйтгар гуниг
5 гуниг Оруулсан 2008/8/28
Тодорхойлолт :  Hair gedeg negen gunig
Hagatsal gedeg negen gunig
Hairt chamaasaa holdoh negen gunig
Zurh setgel mini zovj shanalah negen gunig
Zovhon chamtaigaa hamt baih negen az jargalin neg yum
Yнэлгээ: 2.00 (2 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 34
Бvлэг: Уйтгар гуниг
Баяртай Оруулсан 2008/7/25
Тодорхойлолт :  Дурсамжаа би өөртөө үлдээгээд явлаа
Зүрх сэтгэлээ бас аваад явлаа
Хүсэл мөрөөдлөө тээгээд явлаа
Буцаж харахгүйгээр орхиод явлаа
Уучлаарай намайгаа чи минь, баяртай хайрт минь.
Yнэлгээ: 7.50 (2 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 6
Бvлэг: Уйтгар гуниг
Би ингэж vхнэ Оруулсан 2009/4/3
Тодорхойлолт :  Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл тvгэж
Хана, шат, хvйтэн мэлмийг минь сорж
Хєл минь дээвэр цємлєн, халуун
Хєлсєнд минь савханцарууд мушгиралдан
Тархинаас минь уур савсаж, хумсны
Толиог минь шоргоолжнууд зєєж
Уруул дээр минь ялаа єндєглєж
Уран хэлийг минь сvлбvvрэн зvvгээр
Сэтлэж, янагийн эрхтэн минь
Сэнгэнэтэл vнэр орон ялзарч
Хvзvvний минь vенд хар хорхойс хавчуулагдан
Хавирга минь хорхой хvрэм тос дааварлан хvрэнтэж
Арьс минь хувь заяатайгаа барьцалдан хатахад
Єнгє, хэлбэргvй сvнс минь намайг орхиоч...
Єлгийтэй хvvхэд хаа нэгтээгээс олж аваач...
Цагаа хар даа...
Цаг хугацаа хар даа...
Улаан цэнхэр цагирагнууд орон зайг дvvргэхэд
Урт нарийхан зурвас туяа дvв дvvрэн
Орон зайг зvсч гурвалжин хэлбэртэй
Ороомог хар ногоон гэрэл бачууран цацарч
Хачин алаг хэрчлээсvvд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн
Цацрагийг огтолж, яв ягаан дєрвєлжин
Цэгнvvд хєв хєх шугамууд дээр давхцаж
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Орон зайг дvvргэсэн улаан цэнхэр цагирагс
Орон зайг зvссэн урт нарийхан зурвас туяа
Хачин алаг хэрчлээсvvд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн цацраг
Хєв хєх шугамнууд, яв ягаан дєрвєлжин цэгнvvд
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Цэхэртсээр ууссаар vгvй болоход
Цав цагаан хов хоосон орон зай vлдэхэд
Цав цагаан хов хоосон орон зай Би ч байж болох...
Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 11
Бvлэг: Уйтгар гуниг
Би чамайг санахгvй Оруулсан 2011/3/13
Тодорхойлолт :  Би чамайг санахгvй,
Санахгvй гэвч санагдаад байна
Би чамайг бодохгvй,
Бодохгvй гэвч бодогдоод байна
Гэвч би чамайг
Гэнэн хонгор 22 настайгаар чинь санадаг
Гэргий минь болоод
Гэрвшин байснаар чинь санадаг
Yртэй болсоон гээд инээмсэглэн байснаар чинь бодож байна
Yрээ тэврээд баясаж байснаар чинь бодож байна.
Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 8
Бvлэг: Уйтгар гуниг
Алсад одсон найздаа Оруулсан 2009/6/8
Тодорхойлолт :  Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь
Нvгэл хэмээн зугтдаг байсан ч
Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє
Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан

Мєнхєд амьдрах юм шиг хэнэггvйхэн алхалдагсан
Миний хайрын амтыг мэдэрсэн болов уу тэр минь
Инээж байсан эгэлхэн тєрхийг чинь
Эргэцvvлж бодохдоо ч нvднээ харах юм


Yргэлж хамтдаа байх юм шиг
Дурлаж харсаар чи минь алсалж
Халуун сэтгэл ханашгvй мєрєєдлєє
Зvvдэнд л учрах диваажингийн тэртээд аваад одож

Сэрvvн намрын жиндvvхэн салхинд
Хацар хайруулан гуниглан алхахдаа
Жаргал даахгvйн зовлон vнэн байдгийг бодлоо ч
Эргэж ирэхээргvй явсан чамайгаа олж харахгvй

Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь
Нvгэл хэмээн зугтдаг байсан ч
Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє
Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан

Гэвч чи минь одоо алга
Гар сунган хvрэхсэн гэж хvслээ ч
Халуун хайраар тэврэхсэн гэсэн ч
Харцанд чинь ээрvvлэн эрхлэхсэн гэвч
Чин зvрний инээд чинь ч алга

Ханиа дурсдаг хєнгєн гуниг чинь ч vгvй
Нvдэнд минь баясал нэмж
Зvрхэнд минь догдлол мэдрvvлж
Сонорыг минь амирлуулсан
Зєєлєн намуухан хоолой чинь vvрд надаас алс болж дээ

Зєндєє удаан хvлээлгэсэн амрагийн сэтгэлийг
Зvрх гарган бичсэн хайрын дулаахан vгсийг
Алсын алс аниргvйн учралаар уулзахдаа
Алдрай чамтайгаа хагацал vгvй хослон жарганаа
Yнэлгээ: 9.00 (1 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 2
Бvлэг: Уйтгар гуниг
Бороо Оруулсан 2008/8/1
Тодорхойлолт :  Бороошино
Бодлын алсад сэтгэлийн хүн
Бодлогоширно
Хөл дороос нь тагтаа үргэхгүй
Хөмсгөө зангидахгүй
Хүйтэн байна гэж гомдоллохгүй
Хөхөвтөр гэгээ мэт
Сэтгэлийн хүн бодлын үзүүрт
Бороошино.
Yнэлгээ: 8.50 (2 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 18
Бvлэг: Уйтгар гуниг
Амьдрал Оруулсан 2008/4/27
Тодорхойлолт :  Тэмvvлэхгvй байхын аргагvй хайр гэж байдаг
Хvсэхгvй байхын аргагvй сэтгэл гэж байдаг Санахгvй байхын аргагvй хvн гэж байдаг
Салахын аргагvй амьдрал гэж байдаг аа гэж

Уучлах зөвтгөхийн аргагүй алдаа гэж байдаг
Урваж холдохын аргагүй хайр гэж байдаг
Хайргүй байхын аргагүй хүн гэж байдаг
Ханаж цадахын аргагүй шунал гэж байдаг.
Yнэлгээ: 8.00 (2 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 7
Бvлэг: Уйтгар гуниг
Бодит vнэн Оруулсан 2011/4/17
Тодорхойлолт :  Худал хуурмагаар дvvрсэн ертєнцєд
Хvмvvс бие биенээ хуурсаар л
Би чамайг vзэн яддаг хэрнээ
Битvvхэндээ худлаа инээмсэглэсээр
Намайг харсан мєртлєє харцаа буруулах
Чиний нvдэнд єнгє, мєнгє, нэр хvндийн цэнзvvр бий.
Тийм болохоор чиний сэтгэл минийхтэй адилхан хар
Ганцаардаж хєлдсєн миний зvрх аль хэдийн
Сэтгэл хєдлєлийг мэдрэхээ байсан
Тиймээс ч би бусдыг жаргалтай байгааг хараад vзэн яддаг
Яагаад гэж битгий асуу хариултыг нь би мартчихсан
Хичнээн хvссэн ч тvvнийгээ авч тvvнийгээ авч чадахгvй
Хайртай байсан ч тvvндээ хvрч чадахгvй
Энэ бол шинэ ертєнцийн хараал
Авсан ч ханахгvй сэтгэл дундуур
Юм бvхэн хоосон мэт санагдаж
Алдсан бvхнийг эргvvлж чадахгvй учраас
Алдаагаа ухамсарлах бус харамсдаг
Харамсал нь харуусал дагуулдаг
Харуусал нь шаналал болдог
Шаналал нь зовлон болдог
Шvvлтийн єдєр болоод эрлэгт хvргэгдэхдээ
Битгий шаа би єєр яах байсийн гэж бардам хэлнэ !!!
Go to the Hell. What's wrong ?
Энэ чиний vргэлж хайсаар байдаг бодит vнэн чинь санаж яв !!!
Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 15
Бvлэг: Уйтгар гуниг
AMIDRAL Оруулсан 2007/7/16
Тодорхойлолт :  Onchin huu osoh gej yarna
Osson hoinoo durlah gej yarna
Onooh durlalaa martah gej yarna
Ooroo ch medelgui uheh gej yarna
Yнэлгээ: 7.63 (8 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 31